ХаахКүүки болон хувийн мөрдөх журам

Энэхүү сайт нь күүки ашигладаг. Күүки ашиглах илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу..Энэхүү вебсайтанд байгаа күүки ашиглах захидал болон зөвшөөрлийг арилгахын тулд “X” дарна уу.

Хуваалцах:
Угаалгын машин
image-1
Ямар ч гэрийн загварт таарах Beko-ийн угаалгын машинууд нь олон үйлдэлт загвар болон ухаалаг шийдлүүд нь таны өдөр тутмын угаалгын асуудлуудыг шийдэж өгөх болно

Beko өнгөний өргөн сонголт


image-4

Таны гэрийг өнгөөр гэрэлтүүлнэ

Beko угаалганы машин нь олон үйлдэлт ба ухаалаг шийдлүүдийн цогц юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь өнгөний өргөн сонголттойгоос гадна ухаалаг онцлог шинж чанар нь таны өдөр тутмын амьдралыг хялбарчлах болно

Ногоон дэлхийн нэг хэсэг нь болцгооё


image-7

Эрчим хүчний хэмнэлттэй А+++

Эрчим хүч болон байгаль нөөцөө хэмнэх шаардлага өнөө үед юу юунаас илүү байгаа билээ. Beko угаалгын машин нь байнгын судалгаа шинжилгээ хийж байдаг ба үүгээрээ ч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гаргадаг байна. Ирээдүйг харсан бодлогын үр дүнд A+++ ангилалыг бодвол эрчим хүчийг 50% хэмнэх угаалгын машинаа танилцуулж байна 

Ихийг цэвэрлэж, багыг зарцуулна


image-9

AquaFusion™ технологи

Угаалгын нунтаг угаах бүрт бүрэн гүйцэд зарцуулагддагүй устай хамт урсан гардаг байна. Харин энэхүү технологийн тусламжтайгаар таны угаалгын нунтагийн 10%-ийг хэмнэх буюу бүрэн зарцуулснаар хувцас илүү цэвэр цэмцгэр болдог байна


Харшлын эсрэг. Английн харшил судлалын үндэсний төвөөр батлагдсан.


image-11

Aquawave™ технологи

Шинэ загварын хүрд, хаалга, доторх эргүүлэгч резин зэрэг нь таны хувцасыг удаан хугацааны турш хэрэглэгдэхэд тусална

Байгалиас санаа авсан тул Aquawave™ технологи нь яг л байгалийн хөдөлгөөнийг дууриаж таны хувцасыг сунаж элэгдэхээс хамгаална.

Тусгайлан зохион бүтээгдсэн төмөр гадаргуу нь хувцасыг тань гамтай угаах бөгөөд хувцас тань удаан хугацаанд хадгалагдана


Харшлын эсрэг. Английн харшил судлалын үндэсний төвөөр батлагдсан.


image-13

Хүүхдийн хувцас угаах тохиргоо

Нийт хүүхдүүдийн 12% нь харшилтай байдаг байна. Энэхүү тохиргоо нь таны хүүхдийн болон эмзэг арьстай хүмүүсийн хувцасыг сайн угаадаг байна. Температурын төгс мэдрэмж, хүрдний нэмэлт эргэлт нь таны хувцасыг харшил өгөхөөргүй болгож угаадаг байна. Температур нь угаалгын турш нэг хэвийн байна

Нэмэлт зайллага нь хувцас харшил өгөхөөргүй болгодог гол хүчин зүйл юм. Энэ нь харшил үүсгэдэг тоос шороо, тэжээвэр амьтад, нян бактери шимэгч хорхой зэргээс сэргийлдэг байна. Мөн энэхүү тохиргоо нь бүх төрлийн наалдсан үсийг цэвэрлэгдэг байна. Таны хүүхдийн хувцасны бүрэн цэвэр байдал 99,9% гүйцэд угаалга. 


Угаалгын процессийн технологийн шийдэл

Чимээгүй, тав тухтай!

image-15

Чимээгүй технологи

Загварын гайхалтай шийдэл болон чимээгүй ажиллагааг Beko-ийн угаалгын машинаас мэдэр. Тусгай загвартай хана нь чимээгүй ажиллахад зориулагдсан ба тусгай тохиргоо, мотор болон тусгаарлалт нь угаалгын машиныг чимээгүй болгох тул таны дараагийн сонголт байж чадна. 

Ердийн угаалгын машинаас 7 дахин бага* дуутай буюу 65Дб-ийн дуутай угаалгын машин нь таны гэрт тайван амар амгаланг авчирна. 

* Энэ харьцуулалт нь Beko WMD78120 дээр хийгдсэн байна


image-16

Угаалгын машины эдэлгээг уртасгая


Моторын сойзгүй технологи

Beko-ийн 8 кг-тэй угаалгын машинууд нь сойзгүй моторын технологи танилцуулж байна
 * Моторын нэмэлт амьдрал
 * Механик хөдөлгөөний нэмэгдсэн харьцаа
 * Сайжруулагдсан хурд болон эргэлт 
 * Патентлагдсан хэмжээ мэдрэгч

100 дахин сунгагдсан удаан ажиллагаа


image-20

Дэвшилтэт халаагуур

 Халаагуур нь угаалгын машины чухал эд ангийн нэг юм. Халаагчын гадаргуу нь метал тул 50%-иар илүү гөлгөр, бат бөх бөгөөд хатуулга ихтэй усанд ч зэврэлтийг 40% бага үүсгэж, эдэлгээний хугацааг уртасгаж 100 дахин илүү ашиглах боломжтой.

Энэ таны угаалгын машинд гэнэтийн эвдрэл гарам магадлал байхгүй гэсэн үг. 


image-21

Аква 40'40° тохиргоо

Энэхүү тохиргоо бага зэргийн бохирдолтой хувцасыг 40 градуст 40 минут угаана

image-23

Загварын хувцас угаах тохиргоо

Нарийн хийцтэй, тусгай материалтай загварын хувцас угаах тохиргоо юм. 

image-24

Хүүхдийн хувцас угаах тохиргоо

Энэ нь өндөр температурын усанд сайн эргэлдэж угаах мөн сайн зайлладаг тул хүүхдийн болон харшилтай хүний хувцас угаахад тохиромжтой юм. 

image-25

Бараан хувцас угаах тохиргоо

Та өөрийн хар хувцаснуудаа өнгө нь алдана гэж айх хэрэггүй боллоо. Энэ тохиргоо нь таны хар хувцасыг 30-40С-т өнгийн гандаалгүйгээр угаадаг байна. Хар өнгийн хувцас угаахдаа шингэн угаалгын бодис хэрэглэж байхыг беко зөвлөж байна. 

image-26

Гар угаалга

Торго болон ноолууран эдлэл угаах тохиргоо.  

Энэ тохиргоо ус бага ашигладаг ба үүгээрээ нарийн материалтай даавуу илүү ус шингээж авахаас сэргийлдэг байна


image-27

Ноолууран хувцас угаах тохиргоо

Та ноолууран хувцасыг гараар угаасангаас ч илүү зөөлөн угаадаг байна. Ноолууран хувцас гэмтээхгүй угаах мэдрэгчтэй байдаг байна. Ус бага хэрэглэх ба нарийн материалтай хувцас илүү ус шингээж авдаггүй байна.

image-28

Хосолсон угаалга

Хачигнууд ор хөнжлийн даавуу, гудас, дэр зэрэгт их үрждэг байна. Дундаж ор өөртөө 10000 гаруй хачиг агуулж байдаг ба тэдгээр нь харшил * болон астмын гол өдөөгч нь болдог юм. Ийм учраас том багтаамжтай 8-9кг беко-ийн угаалгын машин маш том ор хөнжлийн даавууг ч сайтар угаадаг байна. 

 * Англи улсын харшил судлалын тайлан дээр үндэслэгдсэн


image-29

Өөрийгөө цэвэрлэх тохиргоо

Усыг 70С хүртэл халааж, хүрдээ олон тийшээ эргэлдүүлсэнээр доторх цэвэрлэгээ сайн хийгддэг


image-30

Цаг хугацаа хэмнэнэ


image-32

Өдөр тутмын угаалгын тохиргоо

Таны цаг хугацааг хэмнэх үүднээс дууртэл нь хийсэн хувцасыг хүртэл 30 хэмд 39 минут угаадаг байна.Усны температураа 0-90С сонгож болно

image-33

Хурдан угаалга

Энэхүү тохиргоо нь бага зэрэг бохирдсон эсвэл ганцхан удаа өмссөн оймс, арчуур, цамц зэрэг жижиг хэмжээтэй хувцас угаахад тохиромжтой юм. Үүнд 2 кг хувцасыг 0-30С -т 14 минутанд угаана

image-34

Сэргээх тохиргоо

Энэхүү тохиргоо нь халтардаагүй боловч сэргээх хэрэгтэй хувцас угаахад тохиромжтой. 2кг хувцасыг ус халаахгүйгээр 17 минутанд угаана

image-35

Мини програм

Бага зэргийн бохирдсон, эвгүй үнэр шингэсэн зэрэг бага хэмжээний хувцасыг угаахад тохиромжтой тохиргоо.  Ердөө 30 мин, 30С-ын усанд


Өдөр тутмын хэрэглээнд


image-37

Холимог 40

Энэ тохиргоо нь нилэг болон даавуун хувцас холиж угаахад тохиромжтой

image-38

Сорочкан цамц угаах тохиргоо

Эрэгтэй сорочкан цамцыг гэмтээлгүй сайн угаахын тулд хүрдний механик эргэлт нь бага, усны температур 40С тааруулсан байна

image-39

Бэлтгэлийн хувцас угаах тохиргоо

Энэхүү тохиргоогоор бага зэрэг бохирдсон, эвгүй үнэртэй болсон даавуун болон нилэг спортын хувцас угаахад ашиглана

image-40

Эко цэвэр 20С

Энэхүү тохиргоо нь синтетик хувцас 40С угаах тохиргоог бодвол  цахилгааныг 70%-иар бага хэрэглэж хүйтэн усаар ч сайн угаадаг байна. 


image-41

Бусад сонголт


image-43

Урьдчилсан угаалга

Beko-ийн угаалгын машинууд таны ямар ч хэрэгцээнд таарах олон төрлийн тохиргоотой байна. Таны хувцас их хэмжээгээр бохирдсон бол та урьдчилсан угаалга буюу хувцсаа дэвтээж угаах тохиргоо юм. 

image-44

Экспресс

Энэхүү тохиргооны тусламжтайгаар та цагаа 30-50% хэмнэх боломжтой. Даавуун болон синтетик материалтай хувцас угаахдаа сонгож болно

image-45

Нэмэлт зайллага

Зарим хувцас илүү арчилгаа шаарддаг. Хувцсыг илүү сайн зайлснаар угаалгын нунтгаас харшилтай хүмүүс, хүүхдийн хувцас зэрэг илүү цэвэрхэн болох юм. Энэхүү тохиргоо нь угаалгын нунтгийг гүйцэд зайлж таны эмзэг арьсыг хамгаалах болно

image-46

Хялбар индүүдлэг

Сэгсрэх хурд нь сонголттой байдаг ба хүрдний эргэлтээс хамаарч хувцас үрчийхгүй, угааж дууссаны дараа индүүдэхэд хялбар болон гарч ирдэг байна


Амьтан тэжээдэг бол


image-47

LCD дэлгэц

LCD дэлгэц нь угаалгад шаардлагатай бүхий л мэдээллийг гаргаж харуулна, үүнд:

  • температур сонголт
  • сэгсрэх хурдны сонголт
  • бусад сонголт
  • тухайн үеийн угаалгын үе шат /урьдчилсан угаалга, үндсэн угаалга, зайллага, сэгсрэлт г.м/
  • Хүүхдээс хамгаалах цоож идэвхтэй эсэх
  • Угаалга дуусах хүртэл цаг
  • Таны сонгосон тохиргоо эдийн засгийн хувьд хэмнэлттэй эсэх, удирдахад хялбар товчлууруудын тусламжтайгаар та усны температур, сэгсрэх хурд, бүр эсвэл угаалгаа 30 мин нарийвчлалтайгаар 24 цаг хүртэл ч хойшлуулж болохоо сонгож болно

    image-48

    Амьтны үс арилгах

    Beko амьтан тэжээдэг хүмүүсд зориулж амьтны үс арилгах тусгай тохиргоо гаргаж ирсэн байна. Энэ тохиргоог сонгосноор таны хувцсыг урьдчилан дэвтээх ба нэмэлт зайллага хийдэг байна. 

    Энэхүү ухаалга шийдлийн ачаар таны хувцсанд наалдсан байсан амьтны үс арилсан байна


    image-52

    Маш том хаалга

    Том хаалгатай болсоноор /34см/овор хэмжээ ихтэй хөнжил даавуу ванны алчуур гэрийн халадыг угаахад илүү хялбар боллоо.

    image-53

    Угаалгын шингэний тасалгаа

    Угаалгын шингэнээ хийх 2 савтай, хүлээлгийн цагтай угаалт дээр хэрэглэх боломжтой болсон


    Багтаамж


    Бага орон зайд том хэмжээ

    Beko нь таны хэрэгцээнээс хамаарч орон зай болон эрчим хүч зарцуулалтын асуудлыг шийдэх олон төрлийн загвар бий болгосон. Ихэнх орон сууцнууд зай багатай учир ор хөнжлийн даавуу, хөнжил зэргийг угааж багатахгүй жижиг угаалгын машин авах шаардлагатай болдог. Иймд Beko бага орон зайд байж болох угаалгын машины зохион бүтээсэн байна. Ердөө 45 см гүнтэй угаалгын машинд 6 кг хувцас, 50 см-ийн гүнтэйд 7 кг хувцас, 54 см-д 8 кг хувцас, 60 см 9кг хувцас багатдаг байна. 

    image-56

    Стандарт хэмжээтэй 9кг-ийн угаалгын машин

    48 см-ийн хүрдний ачаар 4 хос ор хөнжлийн даавуу, эсвэл 12 ш арчуур нэгэн зэрэг угаах боломжтой. Тийм учраас энэ нь их хэмжээний хувцас угаадаг өнөр өтгөн гэр бүлд нэн тохиромжтой. 

    image-57

    Үйл ажиллагаа ба аюулгүй байдал


    Хувцас жигд тархсан байдлыг хянах электрон хяналт

    Энэ систем нь хувцас хүрдэн дотор жигд хувиарласан байдлыг хянах ба сэгсрэх үед тохиромжтой хурдыг тохируулж өгч байдаг байна. 

    Дахин асах авто удирдлага

    Энэхүү тохиргоо нь тог гэнэт тасарсаны дараа урд нь угааж байсан тохиргооноосоо эхлэн угаах сонголт юм. 


    image-61

    Хүүхэд оролдохоос сэргийлсэн

    Хүүхэд товчнуудыг нь хамаагүй дарж оролдохоос сэргийлсэн тохиргоо. Энэхүү тохиргоог сонгосноор тааруулсан байсан тохиргоонууд хүүхэд дарсан ч өөрчлөхгүй гэсэн үг . 

    Ус хэт дүүрэхээс хамгаалсан

    Усны зохистой түвшинг мэдэрч байдаг ба ус яг заасан хэмжээндээ очингуут хатааж эхлэдэг байна

    Хатаагчтай угаалгын машин


    Шууд агаар технологи

    Өөрийн ангилалдаа цахилгаан болон ус зарцуулалт хамгийн бага
    Beko-ийн хатаагчтай угаалгын машинууд нь А ангилалынх бөгөөд хатаахдаа ус зарцуулдаггүй байна. Ердийн хатаагч нь хувцас хатаахдаа ус ашигладаг байсан бол шууд агаар технологи нь эрчим хүч зарцуулалтыг үр ашигтай байлгаж халуун агаарыг шууд хувцас хатаалтанд ашигладаг байна. Хувцас хатаахад ус ашиглах ямар ч шаардлагагүй


    Угаагаад өмс технологи

    Угаагаад өмсөх хүртэл ердөө 1 цаг
    Төлөвлөгдөөгүй чухал бизнес уулзалт эсвэл болзоо гээд та юунд ч яарч байж болно, харин таны дуртай хувцас энэ үед цэвэр цэмцгэр өмсөхөд бэлэн  байх шаардлагатай. AquaDry* технологи нь таны халтардсан хувцасыг угаагаад хатаагаад өмсөх хүртэл 1 цагаас бага хугацаанд бэлэн болгоно. Энэхүү технологи нь 14 мин*-ын угаалга, 40 мин хатаалтыг ердөө нэг машинд л хийдэг байна. Энэ нь та зөвхөн цагаа хэмнээд зогсохгүй мөн цахилгаан усаа ч бага зарцуулж байна гэсэн үг. Хувцасаа гадаа хатаах нь таны хувцасыг гандуулж өнгөө алдахад хүргэдэг. Харин AquaDry технологи нь таны хувцасны өнгийн хадгалаад зогсохгүй мөн зөөлхөн хэвэрээ нь удаан хадгалдаг байна.  Мөн нэг л машиныг угаах хатаахад ашиглаж байгаа тул та гэрийнхээ орон зайг ч хэмнэж байгаа юм. * 1 цагаас бага угаадаг нь VDA-аар батлагдсан** 14мин угаадаг нь LGA-аар батлагдсан


    image-68

    AquaDry BabyProtect+™ -ийн хамтаар


    image-70

    Харшил үүсэхээс хамгаалсан угаалга ба хатаалт нэг машинд

    Дөнгөж саяхан угаагдсан цэвэр цэмцгэр хувцас харшил үүсэх бодисуудаас салсан байдаг гэж битгий бодоорой. Ердийн угаалга нь тэдгээрийг сайтар угааж алга болгодоггүй байна. Beko хатаагчтай угаалгын машин нь зөвхөн угаагаад зогсохгүй мөн харшил үүсгэдэг бодисуудыг нь сайтар угааж алга болгодог байна. Энэхүү технологи нь харшил үүсгэдэг угаалгын бодисын үлдэгдэл, тэжээвэр амьтдын үс, нян бактери, шимэгч хорхой зэргийг бүгдийг нь угааж устгадаг байна

    Танү хүүхэд болон эмзэг арьсанд зориулагдсан хамгийн сайн угаалга юм. Тусгай температур, хүрдний эргэлтээс хамаарч угаалга өндөр түвшинд хийгддэг байна. Температур нь угаалгын процессийн турш нэг хэмд байдаг байна. 99,9%-ийн бүрэн гүйцэд  ба харшил үүсгэхээс сэргийлсэн угаалга. Англи улсын харшил судлалын төвөөс баталгаажсан.