Талхыг хөргөгч болон хөлдөөгчинд хадгалж болно. Хэрвээ хэсэг цоохор майлзыг талхны уутанд хийвэл, талх тань илүү удаан хадгалагдана. Талхыг хүнсний скочоор ороож уутанд хийж хадгалснаар чийгийг хадгалж, удаан хугацаанд шинэхнээрээ байна.
Бяслагийг тос нэвтэрдэггүй цаас эсвэл хүнсний скочоор ороож, тугалган цаасаар бүрж хөргөгчинд хадгална. Хэрвээ та цагаан бяслагийг удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл оливын тостой саванд хийх хэрэгтэй.
Хэрвээ сав таглаатай бол бяслаг чийгтэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд савандаа ёотон хийнэ. Бяслагийг хатахаас сэргийлж чийгтэй марлинд орооно. Марлийг хуурай болмогц чийглэж өгнө.
Тарагны шар ус тунахаас сэргийлж халбага дотор нь хийж орхихгүй байх хэрэгтэй. Таргийг хэрэглэснийхээ дараа гадаргууг хутгуураар тэгшилснээр хөргөгчинд удаан хадгалж болдог.
Саладны навч, бууцай зэргийг хэсэгчилж, хүйтэн усанд хийсний дараа хөргөгчинд хадгална.
Яншуй, гааны навчийг цаасаар ороож, гялгар уутанд хийсний дараа ногооны хэсэгт хийнэ. Цаасан салфетка нь агшиж зөөлрөх, хөгц үржихээс сэргийлнэ.
Зөөлөрсөн лууван, өргөст хэмхийг усанд хийж хөргөгчинд тавьснаар буцаад хатуу болно.
Мөөгийг цаасан уутанд хийж ногооны хэсэгт хадгалахад 2-3 хоног шинэхнээрээ байдаг. Агшиж хатуурхаас сэргийлэхийн тулд гялгар уут эсвэл хүнсний скочонд ороож хадгална. Хэрэглэхээс өмнө зөвхөн цаасан салфеткаар арчихад л хангалттай. Угаах шаардлагагүй.
Нимбэгийг зүсч тэр хэвээр нь байлгавал хатдаг. Иймд бага зэргийн давс, элсэн чихэр нэмэх хэрэгтэй.
Өндөгний шарыг хуванцар саванд 1-2 халбага ургамлын тос нэмж 4 өдөр, харин цагааныг 2-4 өдөр хөргөгчинд хадгалдаг.
Лийрийг иштэй нь босоогоор нь хадгалбал, хугацааг уртасгана.
Үзэм нь хоорондоо наалдаж, удаан хугацаанд хадгалахад амт нь өөрчлөгддөг. Үүнээс сэргийлэхийн тулд хийг нь гаргасан уутанд хийж хөргөгчинд хадгална. Хэрвээ хэтэрхий хатуу болвол халуун ус цацаж чийглэж өгнө.