ХаахКүүки болон хувийн мөрдөх журам

Энэхүү сайт нь күүки ашигладаг. Күүки ашиглах илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу..Энэхүү вебсайтанд байгаа күүки ашиглах захидал болон зөвшөөрлийг арилгахын тулд “X” дарна уу.

image
  • Хүнсийг хадгалах

    Шинэхэн махыг зөөлрүүлэхийн тулд хөргөгчинд хэсэг хугацаанд байлгана.

  • Савлах

    Хүнсийг хөргөгчинд хадгалах зориулалтын зүйлээр баглах ба аль болох агаар оруулахгүй байх хэрэгтэй.

    Тугалган цаасны бүрсгэр тал нь хүнс рүүгээ харсан байх ёстой. Өнгөн тал нь исэлдэх магадлалтай.

    Таггүй савыг давхар бүрээстэй материалаар баглаж, резинэн боолтоор боох хэрэгтэй.

    Хөлдөөсөн хүнсний хадгалах хугацааг сайтар хараарай.

    Хүнсний төрөл зүйл, баглаа боодол, хадгалах хугацаа зэргийг үндэслэн жагсаалт үйлдэх нь хөлдөөгчинд хийх хүнсийг хянахад хялбар болгодог.

  • Хүнсийг хөргөх үед өгөх анхааруулга

    Хөргөгчний температур 2-3 градус байвал зохино.

    Төмс, сонгино, хулуу, сармис зэргийг хөргөгчинд биш сэрүүн, харанхуй, хуурай газар хадгалах хэрэгтэй.

    Халуун ногоо, ногоон амтлагчуудыг хөргөгчинд хадгалж болно. Нунтаглаагүй бол 1 жил хүртэлх хугацаанд хадгалж болно.

    Жимс, ногоогоо угааж, хэрчилгүйгээр ногооны хэсэгт хадгална. Энэ нь чийгийг хадгалж тэдгээрийг амьсгалах боломж олгоно. Хар өнгийн гялгар уут бүү хэрэглээрэй.

    Ногоо болон жимсийг тусад нь хадгалах нь зүйтэй. Учир нь жимс /банана, чангаанз, тоор, лийр, чавга, улаан лооль/ нь этилийн хий ялгаруулж, харин ногоо /брокли, байцаа, лууван, өргөст хэмх, ногоон вандуй, чинжүү, шанцай/ нь энэ хийнд мэдрэмтгий байдаг тул хамт хадгалах хэрэггүй.

    Шинэхэн мах, хэрчиж бэлдсэн мах, загас болон шувууны мах нь худалдаж авснаас хойш нэн даруй хөргөгчинд хадгалагдах ёстой.

    Нойтон хүнсийг хөргөгчний ард хэсэгт хадгалж болохгүй. Хүйтэн агаарын нөлөөгөөр хөлдөж болно. Иймд нойтон хүнсийг тагтай саванд хадгалж байх хэрэгтэй.

  • Хүнсийг хөлдөөх анхааруулга

    Хөлдөөгч хэсгийн температур -18градусаас доош байх ёстой.

    Зөвхөн 4 од бүхий хөргөгчний гүн хөлдөөгч нь шинэ хүнсийг хөлдөөхөд тохиромжтой.

    Шингэн хүнс хөлдүү үедээ 1/10-ээр томордог тул савнаас халихаас болгоомжил.

    Хөлдөөхөөс өмнө хүнсийг хөргөгчинд хийж хөргөнө.

    Хайлсан хүнсийг ахин хөлдөөх хэрэггүй.

    Өмнө нь хөлдөөсөн байсан хүнсэнд шинээр хөлдөөх гэж буй хүнсээ бүү хүргэ.

    Нэг дор их хэмжээний хүнс бүү хөлдөө. Хүнсийг хурдан хөлдөөнө гэдэг нь түүний чанарыг хадгалж буй хэрэг.

  • Мах хөлдөөх

    Шарсан болон бүрмэл бүтээгдэхүүнийг хөлдөөх хэрэггүй.

    Тосыг хөлдөөх нь уураг болон нүүрс усыг хөлдөөхөөс төвөгтэй байдаг түүнийг хөлдөөсөн ч гэсэн богино хугацаанд хадгалагддаг. Иймд махыг удаан хадгалахын тулд өөхтэй хэсгийг авах хэрэгтэй.

    Маш бага хэмжээний оливын тос түрхсэн үед 1-2 хэрчим махыг 1 уутанд хийх хэрэгтэй.

  • Шувуу болон гөрөөсний мах хөлдөөх

    Жижиг хэмжээний шувууны махыг хэсэгчлэхгүй ууталж, том хэмжээний бол хэсэгчилж хөлдөөнө.

    Гөрөөсний махыг нядалснаас хойш 24 цагийн дараа жижиглэнэ.

    Тос нэмсэн махыг 2 сар, тос нэмээгүйг 12 сар хадгална. Махыг гэсгэсний дараа тос нэмэхэд тохиромжтой.

  • Загасыг хөлдөөх

    1кг-аас дээш бол хэсэгчилж, сайтар угааж, 1-2 цаг байлгасны дараа хөлдөөнө. Хөлдсөний дараа мөстэй усанд дүрж, гадуур нь мөсөн бүрхүүл үүсгэж, нэн даруй савлана.

    Загасыг тугалган цаасанд ороож хадгалах нь тохиромжтой бөгөөд дотроо агааргүй байх хэрэгтэй.

    Загасыг хэрэглэхээс өмнө гэсгээх эсвэл бүрэн хөлдсөн үед нь хоол хийх хэрэгтэй.

    Далайн гаралтай хүнс нь анхны шинэхэн, шимт байдлаа хурдан хөлдөөсний үр дүнд хадгалдаг.

  • Ногоог хөлдөөх

    Ногоог шинэхнээр нь хадгалахын тулд хурдан хөлдөөх аргыг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь ногооны өнгө, амт, үнэр, витамин С-г хадгалдаг.

    Хурдан хөлдөөх арга:

    Ногоог халуун усанд 1-2 мин буцалгана. Дараа нь 1 мин мөстэй усанд байлгасны дараа ногооны хэсэгт давхарлалгүй хийнэ. Ногоог хөлдсөний дараа гялгар уутанд агааргүй хийнэ.

    Брокли, чинжүү, вандуй, бууцай, амтат эрдэнэ шиш, хулуу зэргийг хурдан хөлдөөх аргаар хөлдөөх хэрэгтэй.

    Хөлдөөсөн ногоог болгох хугацаа нь шинэ ногооноос 1/3 дахин бага байдаг.

    Вандуйг түүснээс нь хойш 2.5 цагийн дараа хөлдөөвөл амтаа алддаггүй.

    Их хэмжээний ус агуулсан өргөст хэмх, бууцай зэрэг түүхий эсвэл хэт болцтой ногоонуудыг хөлдөөхөд тохиромжгүй.

    Хөлдөөсөн ногоог гэсгээлгүйгээр ус болон тосонд чанана.

    Нухаж хөлдөөсөн ногоог хэрэглэхээс өмнө бага зэрэг гэсгээнэ.

    Гэссэн ногоог нэн даруй хэрэглэх бөгөөд эргээж хөлдөөхөд тохиромжгүй.

    Печэнд зориулалтын саванд өөрийнх нь уураар ногоог болгоход шимт чанараа алддаггүй.

    Агааргүй орчинд хадгалагдсан хөлдөөсөн ногоо нь анхны шинэ чанараа алддаггүй.

  • Жимсийг хөлдөөх

    Зарим төрлийн жимс нь түүснээс хойш ч болц нь гүйцсээр байдаг. Энэ нь тухайн жимсийг хадгалах горимыг тодорхойлдог. Зөвхөн болц гүйцсэн жимсийг л хөлдөөх хэрэгтэй. Хэрвээ болц бүрэн гүйцээгүй бол тасалгааны температурт хадгалах нь зөв. Түүснээс хойш болц нь үргэлжлэхгүй бол хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

    Хэтэрхий болсон жимсний муудсан хэсгийг авч, нухаж, дээр нь бага зэрэг нимбэгний шүүс хийж хөлдөөн дессертэнд хэрэглэж болно.

    Хөлдөөсөн жимсийг шууд болон хэрэглэж болохоос гадна гэссэний дараа компот, мармалад маягаар хэрэглэж болно.

    Хэрвээ хөлдөөх үедээ элсэн чихэр нэмсэн бол үнэр болон амтаа сайн хадгалдаг. Хэрвээ та элсэн чихэр нэмж байгаа бол жимсээ хуванцар саванд хөлдөөж болно. Үгүй бол гялгар уут тохиромжтой.

    Хөлдөөсөн жимсний хэмжээ томрох тул гялгар уутандаа зай үлдээх хэрэгтэй.

  • Болгосон хүнсийг хөлдөөх

    Хөлдөөх гэж буй хүнс маань хэт халуун ногоотой эсэхийг шалга. Зарим төрлийн халуун ногоо нь удаан хадгалах явцад амтаа өөрчилж, гашуун эхүүн болдог.

    Хүнсийг хэр удаан хадгалах нь ямар тос хэрэглэж буйгаас шалтгаална.

    Тохиромжтой тос/өөх: Маргарин, үхрийн өөх, оливын тос, цөцгийн тос

    Тохиромжгүй тос/өөх: Самрын тос болон гахайн өөх

  • Гурилан бүтээгдэхүүнийг хөлдөөх

    Жигнээгүй жимстэй пирог, кремтэй бялуу, пирог, кекс, зуурмаг зэргийг хөлдөөхөд тохиромжтой.

    Бүх төрлийн кремтэй бялууг шинээр нь хөлдөөх хэрэгтэй. Халуунаараа байвал бүр сайн.

    Цэлцгэнүүр, мармалад болон жимстэй бол бялууг бүрэн гэссэний дараа хэрэглэх нь зүйтэй.

    Бялууг зориулалтын саванд хөлдөөх хэрэгтэй.

    Зуурмагыг салгахад хэцүү байдаг тул тугалган цаас хэрэглэх нь зохимжгүй.

    Гэсгээсэн кремтэй бялууг 5-10 мин 150-200 градуст халаавал ердийн температурт гэсгээсэн бялуунаас илүү шинэхэн байдаг.

  • Өдөр тутмын хүнс, өндөгийг хөлдөөх

    Сүү болон ургамлын тос нь хөлдөөхөд тохиромжгүй. Цөцгийн тосыг хөлдөөгчинд хадгалж болно.

    Өндөгийг хальстай байхдаа хөлдөөж болохгүй. Өндөгний шар болон цагааныг тус тусад нь эсвэл бүрэн хольсны дараа хөлдөөж болно. Хөлдөөсөн өндөгийг гэсгээсний дараа нэн даруй хэрэглэх хэрэгтэй.

    Том хэмжээтэй бяслагийг жижиглэж хөлдөөх хэрэгтэй.

    Хөлдөөсөн бяслагыг үрж болох бөгөөд жигнэхдээ бас хэрэглэж болно.

  • Хүнсийг гэсгээх

    Дараах аргуудыг ямар төрлийн хүнсийг юунд ашиглахаас хамаараад хэрэглэгдэнэ.

    Өрөөний температур

    Хөргөгчинд

    Шарах шүүгээнд /Сэнстэй, сэнсгүй загварууд/

    Печь

  • Хөргөгч хэсэгт хүнсийг удаан хадгалах

    Талхыг хөргөгч болон хөлдөөгчинд хадгалж болно. Хэрвээ хэсэг цоохор майлзыг талхны уутанд хийвэл, талх тань илүү удаан хадгалагдана. Талхыг хүнсний скочоор ороож уутанд хийж хадгалснаар чийгийг хадгалж, удаан хугацаанд шинэхнээрээ байна.

    Бяслагийг тос нэвтэрдэггүй цаас эсвэл хүнсний скочоор ороож, тугалган цаасаар бүрж хөргөгчинд хадгална. Хэрвээ та цагаан бяслагийг удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл оливын тостой саванд хийх хэрэгтэй.

    Хэрвээ сав таглаатай бол бяслаг чийгтэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд савандаа ёотон хийнэ. Бяслагийг хатахаас сэргийлж чийгтэй марлинд орооно. Марлийг хуурай болмогц чийглэж өгнө.

    Тарагны шар ус тунахаас сэргийлж халбага дотор нь хийж орхихгүй байх хэрэгтэй. Таргийг хэрэглэснийхээ дараа гадаргууг хутгуураар тэгшилснээр хөргөгчинд удаан хадгалж болдог.

    Саладны навч, бууцай зэргийг хэсэгчилж, хүйтэн усанд хийсний дараа хөргөгчинд хадгална.

    Яншуй, гааны навчийг цаасаар ороож, гялгар уутанд хийсний дараа ногооны хэсэгт хийнэ. Цаасан салфетка нь агшиж зөөлрөх, хөгц үржихээс сэргийлнэ.

    Зөөлөрсөн лууван, өргөст хэмхийг усанд хийж хөргөгчинд тавьснаар буцаад хатуу болно.

    Мөөгийг цаасан уутанд хийж ногооны хэсэгт хадгалахад 2-3 хоног шинэхнээрээ байдаг. Агшиж хатуурхаас сэргийлэхийн тулд гялгар уут эсвэл хүнсний скочонд ороож хадгална. Хэрэглэхээс өмнө зөвхөн цаасан салфеткаар арчихад л хангалттай. Угаах шаардлагагүй.

    Нимбэгийг зүсч тэр хэвээр нь байлгавал хатдаг. Иймд бага зэргийн давс, элсэн чихэр нэмэх хэрэгтэй.

    Өндөгний шарыг хуванцар саванд 1-2 халбага ургамлын тос нэмж 4 өдөр, харин цагааныг 2-4 өдөр хөргөгчинд хадгалдаг.

    Лийрийг иштэй нь босоогоор нь хадгалбал, хугацааг уртасгана.

    Үзэм нь хоорондоо наалдаж, удаан хугацаанд хадгалахад амт нь өөрчлөгддөг. Үүнээс сэргийлэхийн тулд хийг нь гаргасан уутанд хийж хөргөгчинд хадгална. Хэрвээ хэтэрхий хатуу болвол халуун ус цацаж чийглэж өгнө.

  • Хөлдөөгчинд хүнсийг удаан хадгалах

    Хэрвээ талх хуучирсан бол дотор талыг нь буталж хөлдөөж болно. Үүнийгээ бөөрөнхий маханд хийх зэргээр ашиглаж болно.

    Их хэмжээний лууван хадгалах гэж байгаа бол дугуй хэлбэрээр хэрчиж, гялгар уутанд хийж хадгална. Гэсгээхгүйгээр хэрэглэнэ.

    Төмсийг хөлдөөхөөс өмнө бага зэрэг чанавал өнгө болон шаржигнуур чанараа алддаггүй.

    Нимбэгний хальсыг бялуунд хэрэглэхдээ хөлдөөж болно.

    Улаан лоолийг бүтнээр нь хөлдөөж болно. Дараа нь лоолийн паста хэлбэрээр хэрэглэж болно.

    Хэт болсон бананыг бүтнээр нь хөлдөөж болно. Дараа нь кремтэй бялуунд хэрэглэж болно.

    Алимыг хурдан чанасны дараа хэрчиж хөлдөөж болно. Дараа нь алимны пирог, бялуунд хэрэглэнэ.

    Махыг чанасны дараа шөлийг нь хөргөхөд өөх тос нь дээд хэсэгтэй хөвдөг. Үүнийг цуглуулан авч хөлдөөснөөр нь дараа нь шөл болон соусанд хэрэглэж болно.

    Том хэмжээний ногоотой лаазыг нээсний дараа хэсэгчилж бага хэмжээгээр хадгална.

    Цагаан гааны үндсийг хөлдөөж болох бөгөөд үрж хэрэглэнэ.

    Дарсны үлдэгдлийг мөстэй хольж хөлдөөснөөр соус бэлтгэхэд хэрэглэж болно.

    Гүзээлзгэнийг мөсний саванд хөлдөөснөөр уух зүйл, коктейл зэрэгт мөсний оронд хэрэглэж болно. Мөн бусад төрлийн жимсний шүүсийг энэ маягаар хөлдөөж спиртийн төрлийн ундаа бэлтгэхэд хэрэглэж болно.

  • Хөргөгчний үнэрийг арилгах

    Хөргөгчний эвгүй үнэрийг арилгахдаа савтай сүүг хөргөгчиндөө тавьж хэдэн өдөр байлгана. Сүү эвгүй үнэрийг арилгадаг.

    Хэрвээ та хөргөгчний доод хэсэгтээ зүсэм нимбэг тавиад тогтмол солиод байвал эвгүй үнэр арилна.

    Мөн ваниллыг хөвөнд шингээн савтай усанд хийн хөргөгчиндөө тавьж болно.

    Хүнсний сод, кофег эсвэл нимбэгийг тэнцүү хэмжээтэй хольж тавина.

    Хэрэглэсэн цайны шаарыг таггүй саванд хийж 12 хүртэл цаг тавина. Хэрвээ 12 цагаас дээш хугацаагаар тавибал энэ нь өөр нэг үнэрийн эх үүсвэр болно.

  • Шилэн эдлэлийн асуудлууд

    Шохойгүй ус /Хатуулаг < 6dH /

    Хэрвээ ус тань шохойгүй ус бол, давс хэрэглэх шаардлагагүй.

    Шохойлог ус /Хатуулаг < 5dH/

    Нунтаг давс

    Хэрвээ ус тань шохойтой бол, аяга таваг угаагчийн давсыг хэрэглээрэй.

    Нунтаг давсыг бүү хэрэглээрэй.

    Суурилуулах үед техникийн ажилтнаас усны түвшиндээ тохируулан тохиргоо хийлгэх талаар асуух хэрэгтэй. Бусдаар бол угаах болон хатаах үйлдэл цуцлагдана. Эрх бүхий засварын ажилтан нь шаардлагатай тохиргоог хийх чадвартай.